Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага  үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 14 сумын төлөөлөгч хүүхдүүдийг оролцуулсан  “Бид говийн ирээдүйн эзэд” хүүхдийн чуулган болж өнгөрлөө. Чуулганыг нээж Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Л.Батчулуун  үг хэлж төлөөлөгч хүүхдүүдийг 3 бүлэг  болгон хэлэлцүүлэг зохион байгуулж тэдний дуу хоолойг сонслоо. Чуулганы төлөөлөгч хүүхдүүдээс аймгийнхаа нийт хүүхдүүдэд хандан уриалга гаргалаа.

Уриалга

1.Монгол эх орныхоо түүх соёл, өвөг дээдсийнхээ ёс заншлыг дээдэлдэг, байгаль орчноо хайрлан хамгаалдаг, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, тусч шудрага хүүхэд болохын төлөө чармайн суралцъя.

2.Найзууддаа урмын үгийг харамгүй хайрлаж, хорт зуршлаас татгалзаж, ялгаварлахгүй, дээрэлхэхгүй, атаархахгүй, итгэл дүүрэн, бусдыг дэмжин хүсэл мөрөөдлийнхөө төлөө хамтдаа хөгжицгөөе.

3.Дүү нараа хайрлан халамжилдаг, аав ээж, ах эгч, эмээ өвөөгийнхөө итгэлийг даасан хайртай хүү, охин нь байцгаая.

4.Хүүхдүүд бид гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа сайн үйлсийг санаачлан хийцгээе

сонирхлоороо нэгдэж, өөрийгөө хөгжүүлэх боломжоо нэмэгдүүлье.

6.Интернет хэрэглээнийхээ цагийг хязгаарлаж, гэр бүлээрээ ширээгээ тойрон хооллож хэвшицгээе.

7.“Гэр бүлийн өдөр” сайн туршлагыг бүх гэр бүлд хэрэгжүүлхийг дэмжицгээе.

8.Бидний тухай шийдвэр гаргахдаа аав ээж, насанд хүрэгчид биднийг оролцуулж шийдвэрлэхийг хүсч байна.

9.Бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй, эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр орчинтой, эелдэг найрсаг багш сурагчидтай, хүүхдэд ээлтэй сургуулийг хөгжүүлэхэд хүүхэд бүр идэвхитэй оролцохыг уриалж байна.

2015-09-24

 

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us