Аймгийн Засаг даргын ивээл дор хүнд нөхцөлд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн хүүхдүүдийг өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй болгон хөгжүүлэх, тэдний асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Хүслийн шинэ жил” баярын арга хэмжээ зохион байгууллаа. Уг арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхэд, нэн ядуу эмзэг бүлгийн 70 хүүхэд, нийт 100 хүүхэд оролцож шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Арга хэмжээний хүрээнд хүүхдүүд өөрсдийн авьяас чадвараа үзүүлж хамтран дуулж бүжиглэсэн бөгөөд Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Нарлаг” бүлгийн ах эгч нар нь өөрсдийн гараар урласан өвлийн өвгөнийг бэлэг болгон өгч баяр дээр нь баяр нэмлээ.
12443041_957300474316024_1732128459_n

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us