Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газар, аймгийн шатрын холбоо хамтран хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, шатрын спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх зорилгоор өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах “Цодгор хүү-2016” тэмцээнийг 2016 оны 01 сарын 08-09-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд Баяндалай, Баян-овоо, Булган, Сэврэй, Ханхонгор, Ханбогд, Гурвантэс, Цогт-Овоо, Номгон, Ноён, Мандал-овоо, Манлай, Хүрмэн, Даланзадгад сумдын 131 шатарчин хүүхдүүд оролцож, 6-насны ангилалаар 2 өдөр өрсөлдлөө. Тэмцээнийг МУ-ын шатрын спортын мастер Р.Гаадан, шатрын спортын дэд мастер Г.Оргил, н.Нармандах Дэлхийн шатрын холбооны шатрын багш Ж.Бат-Эрдэнэ ХГБХХ-ийн мэргэжилтэн Б.Батболд, Б.Өлзийнаран нар шүүн явуулж дүнгээ гаргалаа. Үүнд:
5 хүртэл насны ангилалд:
1. Э.Ган-Эрдэнэ – 2-р цэцэрлэг
2. Д.Азжаргал – 24-р цэцэрлэг
3. Э.Чингүүн – 2-р цэцэрлэг
7 хүртэл насны ангилалд:
1. Б.Эрдэнэбаяр – 8-р цэцэрлэг
2. Н.Анхбаяр – Ханхонгор сумын 1а ангийн сурагч
3. С.Төгөлдөр – Эрдмийн харш сургуулийн 2а ангийн сурагч
8-9 насны охидын ангилалд:
1. Б.Оюударь – 2-р сургуулийн
2. Б.Маралжингоо – Эрдмийн харш сургуулийн 2а ангийн сурагч
3. Б.Шүрэнчимэг – 1-р сургуулийн 3в ангийн сурагч
8-9 насны хөвгүүдийн ангилалд:
1. Д.Эрдэнэболд – 1-р сургуулийн 3б ангийн сурагч
2. Д.Дашдондов – 1-р сургуулийн 2г ангийн сурагч
3. Б.Пүрэвдорж – Булган сумын 4а ангийн сурагч
10-11 насны охидын ангилалд:
1. Б.Оюундарь – 2-р сургуулийн
2. Б.Батчимэг – Номгон сумын 5а ангийн сурагч
3. Ш.Үүрийнгэгээ – Гурвантэс сумын 5а ангийн сурагч
10-11 насны хөвгүүдийн ангилалд:
1. Б.Отгонбаяр – 3-р сургуулийн 4г ангийн сурагч
2. Д.Мөнхмандах – 1-р сургуулийн 4г ангийн сурагч
3. Ш.Жавхлантөгс – Сэврэй сумын 4а ангийн сурагч
Ангилал тус бүрт шалгарсан шатарчид 2016 оны 01 сарын 19-21-нд Монголын Хүүхдийн Ордонд болох “Цодгор хүү– 2016” улсын уралдаанд оролцох эрх авлаа.
Мэргэжилтэн Б.Батболд
12507195_963892593656812_3432791285854813740_n

12509045_963892123656859_3373699881868460559_n

12510424_963892726990132_8841157891412469165_n

12549047_963892296990175_7183527759029900792_n

12512578_1946653352226905_6838067859227352557_n

12418032_1946653462226894_7095662944739929072_n

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us