Жендэр ба өөрчлөлт төслийн хүрээнд Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг байгууллага аж ахуй нэгжүүдээр үе шаттай зохион байгуулж билээ. 03 сарын 16 ны өдөр орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Говийн наран телевизтэй хамтран Зэвсэгт хүчний 0167 ангийн цэргүүд, офицеруудын дунд “Чанга шивнээ” хөгжөөнт нэвтрүүлэг зохион байгууллаа. Нэвтрүүлэгт Ёл, Хатуу самар, Жанжин, Генерал, Офицерууд, Сүлд багууд өрсөлдсөнөөс Жанжин багийн Пушкины салааны байлдагч Очирхүү, Танкын салааны байлдагч Чимэдравдан нар бусад багуудаасаа авьяас чадвар, авхаалж самбаараа тэргүүлэн 1 байр эзэллээ.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болж яваа эр хүн танд баярын мэнд хүргэе.
2016.03.16
IMG_9417

IMG_9418

IMG_9428

IMG_9430

IMG_9441

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us