“ААВ ҮРИЙН АМИН ХОЛБОО” арга хэмжээ амжилттай боллоо.
Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хамт олон Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Жендерийн тэгш эрхийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Жендер ба өөрчлөлт” төслийг орон нутагт хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд өсвөр үе, залуучуудыг жендерээс үүдэлтэй хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүл дэх эрэгтэйчүүд, аавуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдэдээ тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх жендерийн тэгш эрхийг хангах, хүчирхийллийг бууруулах зорилгоор “Аав үрийн амин холбоо” арга хэмжээг 3-р сарын 11-18 ны өдрүүдэд аймгийн хэмжээнд зохион байгууллаа.
“Аав үрийн амин холбоо” арга хэмжээнд 13 сумын 42 байгууллага аж ахуй нэгж оролцож, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Жендерт суурилсан хүчирхийлэл”, “Амьдралын зөв дадал хэвшил” зэрэг сэдвүүдээр 26 удаагийн сургалт, хэлэлцүүлэг “Аав бид хоёр, “Аав ээж би”, “Аав багш”, “Цэцэрлэгийн нэг өдөр” “Аавдаа захидал бичээрэй” зэрэг 16 төрлийн арга хэмжээ, сагс бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн, бөхийн барилдаан, АХА тэмцээнд зэрэг 12 төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж эдгээр арга хэмжээнүүдэд 2327 аав, 438 ээж, 797 хүүхэд нийт 3562 иргэнийг хамруулжээ. Мөн хүүхэддээ анхаарал халамж сайн тавьдаг 34 аавыг шалгаруулан урамшуулсан байна

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us