ХГБХХ-ийн дарга Б.Эрдэнэцэцэг, Хүүхдийн эрх хамгаалал хариуцсан арга зүйч У.Нарангоо, Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан арга зүйч Б.Наранцэцэг, Хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Сайнзаяа, Хүүхэд гэр бүлийн хөгжил оролцоо хариуцсан ахлах арга зүйч Б.Батболд, нягтлан Л.Нарантуяа, нярав Т.Маамуу, Даланзадгад сумын ЗХТ-ийн зохиуцуулагч Н.Болор-Эрдэнэ, амьдрах ухааны багш Ч.Отгонжаргал, Ханбогд сумын ЗХТ-ийн зохицуулагч С.Халиун нар 04-р сарын 01-02-ны өдрүүдэд Номгон сум, хилийн цэргийн 0131-р ангийн 0247-р салбар, гуравдугаар заставт томилолтоор ажиллаа. Томилолтын хугацаанд “Жендэр ба өөрчлөлт” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”, “Эр хүний эрхэм чанар”, “Харилцаа хандлага”, “Өөрчлөлт”, “Нөлөөллийн тойрог” “Цахим хэрэглээ”, “Хүүхдийн эрх” сэдвүүдээр сургалт зохион байгуулж, 4 төрлийн гарын авлага боршур 170 хувийг тараан сурталчиллаа. Сургалтанд нийт 70 эцэг эх, 80 гаруй хүүхэд багачууд, 25 алба хаагч оролцлоо.
11181335_1998643840361189_8488074682530411062_n

12376299_1998643920361181_4928548993423506338_n

12801588_1998643770361196_7129788393056989087_n

12931029_1998643780361195_9221663281339133441_n

12376317_1998643893694517_133658469969712959_n

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us