Монгол кино урлагийг нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд багачуудад гэр бүлийн боловсрол олгох, зөв монгол гэр бүлийг төлөвшүүлэх зорилгоор Аймгийн ХГБХХ-ийн дэргэдэх Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс санаачлан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “ОСКАР-2016” жүжигчилсэн тоглолтын уралдааныг 2016.04.08-ний өдөр Аймгийн ХЖТ-т 4 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
“Оскар-2016” уралдаанд Даланзадгад сумын ЕБС-ын 1-р сургуулийн “Тэсрэлт” , “Эрдмийн гэгээ” сургуулийн “Ирээдүй” , “Оюуны мэлмий” 4-р сургуулийн “Хязгаар” , Политехник коллежийн “Нэмэх”, 3-р сургуулийн “Атгасан 10 шагай”, “Сэтгэмж” багууд амжилттай оролцлоо.
Уралдааныг ХЖТ-ын хөгжмийн багш МУСТА Х.Хатанбаатар, ХЖТ-ын дуучин МУСТА Ч.Амгаланбаатар, ХЖТ-ын найруулагч МУСТА н.Амартүвшин нар шүүн явуулж дүнгээ гаргалаа.
Уралдаанд оролцогч багуудын тоглолтыг багийн мэндчилгээ, хошин шогийн үзүүлбэр, киноны үйл явдлыг харуулсан жүжигчилсэн тоглолт, этюд зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж шилдэг багуудыг шалгарууллаа.
Нийлбэр дүнгээр:
1. 1-р байр – 3-р сургуулийн “Гарын 10 хуруу” баг
/ Алтан медаль, Өргөмжлөл 200 000 төгрөг/
2. 2-р байр – 1-р сургуулийн “Тэсрэлт” баг
/ Мөнгөн медаль, өргөмжлөл 150 000 төгрөг /
3. 3-р байр – “Оюуны мэлмий” 4-р сургуулийн “Хязгаар”баг
/ Хүрэл медаль, Өргөжлөл, 100 000 /
4. “Шилдэг хөгжөөн дэмжигч”-ээр 3-р бүрэн дунд сургуулийн хөгжөөн дэмжигчид тус тус шалгарлаа.
Уг уралдаанд оролцсон багийн гишүүдийн жүжиглэх ур чадвар, оролцоо өмнөх жилээс сайжирсан нь ажиглагдаж байлаа.
Тайлан бичсэн Мэргэжилтэн Б.Батболд
12439343_1017388968307174_3839230091829357138_n (1)

12439343_1017388968307174_3839230091829357138_n

12928178_1017388981640506_8375497670141847252_n

12928278_1017389094973828_2895855936930650459_n

12936553_1017389108307160_5547637825287114319_n

12967426_1017388971640507_3223413893411655020_o

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us