Жил бүрийн 5 сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ баярыг анх бий болгох санааг 1989 онд сэдсэн байна. НҮБ-ын ерөнхий Ассамлей 1994 оноос эхлэн 5 сарын 15нд гэр бүлийн өдрийн баяр болгох тогтоол баталсан байна.. Гэр бүлийн өдрийг бий болгосноор НҮБ-ээс зохион байгуулж байгаа нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүлд хандсан төслийн хэрэгжилтэнд олон түмний анхаарлыг хандуулахад зориулсан байна. Гэр бүлийн өдрийг тэмдэглэхдээ жил бүр өөр өөр сэдэв сонгодог. Жишээ нь 2005 онд гэр бүлийн өдрийг тэмдэглэхдээ “Гэр бүлийн амьдралд ДОХ, ХДХВ-ийн нөлөө”, 2007 онд “Гэр бүл ба хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэдэг сэдвээр арга хэмжээ зохион байгуулжээ. Хүн ам нийгмийн хөгжлийн яам, Хүүхдийн төлөө үндэсний газраас жил бүрийн 05 сарын 15ны гэр бүлийн өдрийг Монгол улс орон даяар тэмдэглэж, хүүхэд бүр гэр бүлдээ эцэг эхийнхээ хайр халамжинд аз жаргалтай байх, гэр бүлийн гишүүн бүр бие биедээ хүндэтгэлтэй хандаж гэр бүлийнхээ үнэ цэнийг өндөр болгоход анхаарал хандуулах чиглэлтэй ажлуудыг зохион байгуулж байна. Та бүхэнд удахгүй болох Олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг хүргье.
13139263_1124280430957612_3224439405119354292_n

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us