Аймгийн шилдэг “Үр хүүхдээ зөв хүмүүжүүлдэг гэр бүл”
Л.Пуужиндорж нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Ам бүл 5. Гэргий Түмэнжаргалтай ханилаад 25 жил болж байна. Пуужиндорж нь хувиараа гэрийн мод, модон эдлэл захиалгаар хийж ард иргэддээ үйлчилдэг. Түмэнжаргал нь аймгийн 4-р бүрэн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна. Том хүү П.Дөлгөөн нь Нийслэлийн Өмчийн харилцаа газарт Хан уул дүүргийг хариуцсан туслах мэргжилтэн болон Breakingnews.mn zone.mn сайтын маркетингийн менежерээр ажиллаж байна. Хүү Дөлгөөний гаргасан амжилтуудаас дурьдвал
• 2012 онд МОХ-ны Манлайлагч оюутан алтан медаль
• 2013 онд нийгмийн Ардчилсан оюутны холбооны Эрдмийн од алтан медаль
• 2014 онд Өмнөговь аймгийн шилдэг оюутанаар тус тус шагнагдаж байсан.
Дунд охин Тогтуун нь гаргасан амжилтуудаас дурьдвал
• 2012, 2013, 2014 онуудад Монгол улсын “Шилдэг сурагч “, Шилдэг хүүхэд”, Өмнөговь аймгийн 9 алдартны нэг “Шилдэг сурагчаар” тус тус шагнагдаж байсан.
Бага хүү Тайванбаярын гаргасан амжилтууд
• Зүүн бүсийн аймгуудын 100 буудал даамны нээлттэй тэмцээнд тусгай байр
• Улсын аварга шалгаруулах 100 буудалт тэмцээнийд амжилттай оролцон ирсэн байна.
Л. Пуужиндорж Түмэнжаргал нар нь нь Гэр бүлийн аз жаргал, үнэ цэнэ, уламжлалт ёс заншлаа залуу хойч үеийнхэндээ үлгэрлэн уламжлуулж, үр хүүхдээ өв тэгш зөв Монгол иргэн болгон төлөвшүүлж, нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж амьдарч байгааг нь өндрөөр үнэлэн аймгийн“ХӨДӨЛМӨРЧ ГЭР БҮЛ”-ээр шалгаруулсан юм.
13327460_1138249452894043_6799685773067444720_n

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us