2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, улсын Прокурорын газрын хооронд байгуулсан хамтран ажиллах тухай” 1/39,02 дугаар санамж бичгийн дагуу хамтын ажиллагааны уулзалт ярилцлага болж аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Т.Нансалмаа, АЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга М.Хатанзориг, мөн холбогдох агентлагуудын дарга нар оролцож санал солилцлоо.
Уг уулзалтанд Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Төмөрбат оролцож шүүхийн журмаар гэр бүл цуцлах шийдвэр гаргах ажиллагаанд хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнийг оролцуулах, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн эрхийг хамгаалах, насанд хүрээгүй этгээдээс үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан тодруулах, эрх нь зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах, шаардлагатай нөхцөлд прокурор оролцуулах хүсэлт гаргах зэрэг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай үйл ажиллагаа, арга хэмжээг тусгасан төлөвлөгөө боловсруулан ажиллахаар тохиролцоо.
санамж1 001

санамж2 001

санамж3 001

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us