Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн санхүүжилттэйгээр гэмт хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутагт замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцох мэдлэг чадвар эзэмшүүлэх” төслийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн нэгдүгээр шат нь уул уурхайн нөлөөллийн сум болох Баян-Овоо, Манлай, Ханбогд, Цогтцэций, Даланзадгад сумдад үе тэнгийн 20 сургагч багш бэлтгэх бөгөөд сургагч багш нар үе тэнгийнхэндээ нөлөөллийн сургалт зохион байгуулах юм.
Төслийн баг гишүүд болох хүүхдийн эрх хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Золжаргал, хүүхдийн эрх хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн У.Нарангоо, залуучуудын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батболд, эрүүл мэнд, спорт хариуцсан мэргэжилтэн Б.Өлзийнаран нар өнөө өглөө 7:00 цагт Баян-Овоо сумруу хөдөллөө.
Төслийн багийнхандаа хамт олныхоо өмнөөс амжилт хүсье.17264843_784939008328593_7444808377633045576_n

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us