Өмнөговь аймгийн Хүрмэн суманд Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2017.03.04 ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг чуулганд Аймгийн Политехник коллежийн захирал А. Түвшинбаяр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б. Төмөрбат нар урилгаар оролцлоо. Мөн залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл болсон гурван үеийн эмэгтэйг хүндэтгэн алдаршууллаа. Нийт Хүрмэн сумын эмэгтэйчүүддээ Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олны болон Өмнөговь аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, ” Ухаалаг шийдэл гэгээн амьдрал” ТББ, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны мянга мянган эмэгтэйчүүдийн халуун мэндчилгээг уламжлан хүргэж, ГБХЗХГ-ын дарга Б.Төмөрбат “Гэр бүлийн аз жаргалд эмэгтэйчүүдийн оролцоо, үгийн үнэ” сэдвээр илтгэл тавилаа.