32111

Хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг байгууллага, хамт олон, эвлэл, пионерийн байгууллагын ахмад ажилтнууд, хүүхэд багачууд та бүхэндээ Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хамт олны чин сэтгэлийн халуун мэндчилгээг хүргэж байна.

Шинэчлэлийн Засгийн газраас Хүн амын хөгжлийн асуудалд анхаарал хандуулж, хүүхдийн хөгжлийг гэр бүлтэй нь холбон авч үзэж хүүхдийн байгууллагыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяанд шилжүүлэн ажиллуулж байгаа энэ цаг үед манай хамт олон орон нутгийнхаа хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө гар нийлэн ажиллаж байна.

     Бид хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Зөв Монгол хүүхэд”, “Хүүхдэд ээлтэй орон нутаг”, “Миний гэр бүл”, “Эх орон-36” хөгжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд олон талт ажил buy essay online арга хэмжээг   амжилттай зохион байгуулж байна.

Айл бүхэн гэр бүлдээ аз жаргалтай байж, хүүхэд бүхэн хайр халамжаар дүүрэн, айх аюулгүй сэтгэл хангалуун амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн манай байгууллагын цахим хуудсаар аялж хүүхэд, гэр бүлийн талаарх төр засгийн бодлого шийдвэр, бидний хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцаж бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

                     ДАРГА                  Б.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us