ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД СУМЫН ЗАЛУУЧУУД ХӨГЖЛИЙН ТӨВИЙН  ТАНИЛЦУУЛАГА

 Бидний эрхэм зорилго

Мэдлэг чадвартай, хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий амьдралын ур чадвартай өсвөр үе, залуучуудыг төлөвшүүлэхэд оршино.

 Төслийн танилцуулга

Залуучуудын хөгжлийн төслийн хэтийн зорилго нь:

Залуучуудын амьдрах ухаан ур чадвар бэхжиж, эерэг, хариуцлагатай, бие даах зан үйлийг төлөвшүүлсэн байна.

Төслийн үйл ажиллагаа нь залуусыг амьдрах ур чадварт сургах, эрхээ эдлэх, иргэний үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүү-лэхэд чиглэнэ.

-Амьдрах ухааны ур чадварын хөтөлбөр  хэрэгжүүлэх

-Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох

-жендерт суурилсан хүчирхийллээс сэргийлэх боловсрол олгох  хөтөлбөрүүдэд өсвөр үе, оюутан, залуучууд, багш, сурган хүмүүжүүлэгч, үе тэнгийн сургагч, сайн дурынхныг хамруулан хэрэгжүүлнэ.

Төслийн үйл ажиллагааг залууст хүргэх үндсэн үүд хаалга нь Залуучууд хөгжлийн төв байна. Энэ төвөөр дамжуулан залуучуудад төрөл бүрийн сургалт, дугуйланд хамрагдах,чөлөөт цагаа эрүүл, боловсон өнгөрүүлэх нөхцөл боломжыг бүрдүүлэх ба ур чадвар хөгжүүлэх үйлчилгээг тус тус хүргэнэ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын

Залуучууд хөгжлийн төвийн зохицуулагч Н.Болор-эрдэнэ

 Залуучууд хөгжлийн төвийн нийгмийн ажилтан Э.Ууганбямба нар ажиллаж байна.

  

Төслийн хүрээнд хүлээгдэж

байгаа үр дүн

  • Амьдрах ухааны ур чадвар олгох боловсролын хөтөлбөрүүд бий болж, зорилтот орон нутгуудын их, дээд сургуулиуд, МСҮТ, албан бус боловсролын төвүүд, залуучуудын хөгжлийн төвүүдээр хэргэжиж, хөтөлбөрт нь тусгагдсан байна.
  • Эрэгтэй, эмэгтэй залуучуудын жендерийн эрх, жендерийн тэгш бус байдлын талааарх мэдлэг дээшилсэн байна:
  • Зорилтод орон нутгийн эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар сайжирснаар бэлгийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн, цогц байдлаар үзүүлэх. Үүнд: оношлогоо, БЗХӨ-ний эмчилгээ, зөвөлгөө өгөх үйлчилгээнд хамрагдах залуучуудын тоо нэмэгдсэн байна.
  • Залуучуудын баримтлах үндсэн бодлого бий болсон байна. Зан үйлийн өөрчлөлтийн мэдээлэл харилцааны /ЗҮӨМХ/ стратеги бий болж, хэрэгжиж эхэлсэн байна.

 ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД СУМЫН ЗАЛУУЧУУД ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

Залуучуудын хөгжлийн үйл   ажиллагааны чиглэл

Өсвөр үе, залуучуудын хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн  үйл ажиллагаа болон үйлчилгээг үзүүлнэ.

  • Өсвөр үе залуучуудын оролцоог хангах
  • Амьдрах ухаан болон хөгжлийг хангах сургалт,семинар,

хэлэлцүүлэг хийх

  • Мэдээлэл зөвөлгөө өгөх
  • Дэмжих бүлгүүдтэй хамтран үйл ажиллагаа сургалт зохион байгуулах
  • Илгээх үйлчилгээ үзүүлэх
  • Дугуйлан сонирхолын клуб ажиллуулах
  • Залуучуудын зөвлөл ажиллуулах
  • Мэдээлэл сургалт, суртчилгаа явуулах

 

 

 

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us