Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд орон нутгийн хүүхдийн төлөөлөл болон ажиллах, хүүхдийн чуулганаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, шийдвэр гаргагч насанд хүрэгсдэд асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэх, нэгдсэн зөвлөлд багтаж байгаа байгууллагуудын хоорондын зохицуулалтыг хангах, эргэх холбоотой ажиллах, дэмжлэг үзүүлэх, эмзэг бүлгийн хүүхдэд чиглэсэн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх, Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх зорилгоор ЕБС-уудын төлөөлөл болсон 20 people who write papers for money гишүүнтэй, Хүүхдийн эрх хамгаалал, хүүхдийн хөгжил, оролцоо, хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа гэсэн 4 бүлэгтэйгээр 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.

2014 онд 8 дахь жилдээ  үйл ажиллагаагаа явуулж байгаа Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл нь хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, хүүхдийн дунд тохиолдож байгаа тулгамдсан асуудлыг тодорхойлж, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, шийдвэр гаргагчдад  танилцуулж шийдвэрлүүлэх, ХӨУБ-уудад арга зүйн зөвлөгөө өгөх, тусламж шаардлагатай хүүхдүүдэд  дэмжлэг  үзүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл  2014 оны 09 сарын 21-ний өдөр энэ хичээлийн жилийн анхны хурлыг зохион байгуулж, хүүхдийн эрх хамгаалал, хүүхдийн хөгжил, оролцоо, хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа гэсэн 4 салбар хэсэгтэй ажиллахаар боллоо. Уг хурлаар 2014-2015 оны хичээлийн жилд ажиллах  гишүүдийг  хэлэлцэн баталлаа.

АХНЗ-ийн даргаар  “Эрдмийн гэгээ” сургуулийн 12б ангийн сурагч Б.Пүрэвжав, нарийн бичгийн даргаар “Эрдмийн гэгээ” сургуулийн 12б ангийн сурагч О.Халиун нар  сонгогдон ажиллаж байна.

Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд:

  1. 1-р сургуулийн 10г ангийн сурагч П.Энх-Эрдэнэ
  2. 1-р сургуулийн 10в ангийн сурагч Ч.Мөнхболд
  3. 1-р сургуулийн 12б ангийн сурагч М.Ууганцэцэг
  4. 1-р сургуулийн 9ё ангийн сурагч Ж.Мөнх-Оргил
  5. 2-р сургуулийн 12б ангийн Б.Пүрэвжав
  6. 2-р сургуулийн 12б ангийн О.Халиун
  7. 2-р сургуулийн 11а ангийн сурагч М.Ариунзаяа
  8. 2-р сургуулийн 10а ангийн сурагч Б.Бадралттөр
  9. 3-р сургуулийн 11г ангийн сурагч У.Пэрэнлэйжамц
  10. 3-р сургуулийн 11б ангийн сурагч О.Удаанжаргал
  11. 3-р сургуулийн 10а ангийн сурагч Х.Батболд
  12. 3-р сургуулийн 10г ангийн сурагч Ц.Энхтөр
  13. 4-р сургуулийн 11в ангийн сурагч Э.Түмэнжаргал
  14. 4-р сургуулийн 10а ангийн сурагч Х.Жаргалмаа
  15. 4-р сургуулийн 11б ангийн сурагч Ц.Буян-жаргал
  16. 4-р сургуулийн 12б ангийн сурагч Э.Эрболд
  17. Политехникийн коллежийн Ц-2 ангийн сурагч Ч.Отгонбаяр
  18. Политехникийн коллежийн Ү-2 ангийн сурагч Ө.Ганганцэцэг
  19. Политехникийн коллежийн Ц-1 ангийн сурагч Б.Билгүүнсүрэн
  20. Политехникийн коллежийн Ү-1 ангийн сурагч Б.Гэрлээ

 

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us