IMG_2198

Монгол улсын засгийн газраас өсвөр үе, залуучууд бидний оролцоо, нийгмийн хөгжилд анхаарч хэрэгжүүлж буй анхны төсөл хөтөлбөрийн хүрээнд манай аймагт Залуучуудын хөгжлийн төв байгуулагдаж байгаад маш их баяртай байна. Мэдлэг чадвартай, хариуцлагатай, өөртөө итгэх итгэлтэй, амьдралын зөв дадал хэвшилтэй болгох зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь бидэнд өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээж өгч байгаа юм. Энэ боломжийг ашиглаж,төслийг үр дүнд хүргэж, төслийнүр шимийг хүртэхэд залуучууд бидний оролцоо, идэвхи санаачлага, гол үүрэгтэй. Өнөөдрийн хурдацтай хөгжиж буй энэ нийгэмд бид зөвхөн мэргэжлийн ур чадвар эзэмшснээрээ амжилт гаргаж ажиллана гэвэл editing help учир дутагдалтай. Тийм учраас нийгмийн өөрчлөлтөөс залуучууд бид хоцрох биш, өөрийгөө эерэг зөв замруу жолоодож, бусдаас түрүүлж алхах хэрэгтэй. Ингэхийн тулд мэргэжлийн ур чадвар эзэмшихийн зэрэгцээ амьдралд хэрэгтэй мэдлэг боловсрол, эерэг зөв хөгжлийг өөртөө бий болгохыг зорьж, манай төвтэй хамтарч мэдлэгтэй, өндөр хөгжилтэй, амьдралын баталгаатай, болцгоохыг  өсвөр үе, залуучууд та бүхэндээ уриалж байна.

Та бүхэнд Залуучуудын хөгжлийн төвийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Бүгдээрээ ирээдүйдээ эзэн нь байж, хамтдаа хөгжиж, хамтдаа өөрчилж, хамтдаа бүтээцгээе!

Өмнөговийн залуучууд бид Монгол улсынхаа хөгжилд нөлөөлдөг БРЭНД залуус байх болно.

Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч:                   Н.Болор-Эрдэнэ

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us