Өмнөговь аймгийн Пионерийн байгууллагын түүхэн замналаас

Өмнөговь аймгийн пионерийн байгууллага Цэцэрлэг мандал аймгийн Гурвансайхан уулын хошууны танхимд 1928 оноос үндэслэн байгуулагдаж ажилласан нь тус сургуулийн анхны захирал Э.Банзрагчийн дуртгалд тэмдэглэгдсэн зүйлээс мэдэгдэж байгаа юм.

Тэрээр бичихдээ ”Хичээлийн чөлөөт цагаар сурагчдад пионерийн ажил зохиож, пионерийн дуу зааж, жагсаалын сургууль хийлгэнэ. Заримдаа  аялал хийлгэдэг байв.“ гэжээ.

Гурвансайхан уулын хошууны танхимд 1935-1937 онд багш, захирал байсан До.Даржаа /ахмад зохиолч/ 1935-1936 оны хичээлийн жилийн эцсийн ажлын тайланд: “Бага сургуульд пионерийн бүлэг нэг ажиллаж, пионерийн удирдагчийг аймгийн ХЗЭ-ийн хороо томилдог” гэж бичсэнээс үзвэл пионерийн бүлгийг аймгийн ХЗЭийн хорооноос томилсон пионерийн удирдагч пионерийн ажлыг танхимын сурагчдад зохион байгуулдаг байсан байна. “Дууны бүлгэм байгуулж, хувьсгалын утга бүхий шинэ гарсан дуу 20-ийг зааж, хөгжимтэй нийлж дуулж чаддаг болсон. 2,3-р ангийн 18 сурагчийг уран зохиолын найруулгад бэлтгэл болгон зааж тухайлсан бүлгэм байгуулсан бөгөөд ном, шүлэг унших, аялгуу бүхий унших явдлыг мэдсэн ” гэжээ.

Бага сургуулийн пионер сурагчдад Д.Нацагдоржийн “Миний нутаг ” шүлгийг тогтоолгох, уран аялгуутай уншдаг болгох, шинэ цагийн дуу “Шивээ хиагт”,”Улаан туг”, “Баянмонгол” , “Соёл эрдэнэ” зэрэг хувьсгалын утгатай дуу зааж , жагсаалаар явахдаа дуулах, уран сайхны тоглолт, үдэшлэг дээр эдгээр дууг пионер сурагчид нийтээр дуулж эцэг эхчүүд олон түмэнд сонирхуулдаг байжээ.

Пионерийн байгууллага 1940-өөд оноос тангараг , энгэрийн тэмдэг, улаан бүч зэрэг онцлог ялгах тэмдэгтэй болсон байна. Пионерийн байгууллагыг сургуулиудад зохион байгуулахдаа салаа бүлэг, дружина, гэсэн бүтцээр байгуулж , бүлгэмийн зөвлөлийн даргыг нь дружины штабын дарга гэж нэрлэж байжээ.

1944 онд “Пионерийн үнэн” сонин хэвлэгдэн гарснаар пионерийн гишүүд өөрийн сонинтой болж, пионер сурагчид “Залгамжлагч” сэтгүүл,”Пионерийн үнэн” сониноо захиалан уншдаг, өөрийн сургууль, бүлгэмийн ажил, амьдралаас бичиж нийтлүүлдэг болсон байна.

 1950 онд МПБ—ын 25 жилийн ойг төвийн бүрэн бус дунд сургууль дээр ПАУ багш Д.Дамдинсүрэн зохион байгуулж сурагч, пионерүүдийн баяр болгон тэмдэглэжээ.Уран сайхны үдэшлэг, спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн явуулжээ.Эрэгтэйчүүдийн 500 м-ийн уралдаанд сурагч Ц.Цэрэнбал, 100 м—ийн уралдаан Б.Ханд, урт өндрийн харайлтад 6 дугаар ангийн сурагч Равжир, бөхийн барилдаанд сурагч Д.Бадамдорж , даамын тэмцээнд 5 дугаар ангийн сурагч Х.Лхасүрэн нар түрүүлжээ.

1950 онд 5р сард МХЗЭ-ийн Төв хорооны сургууль – пионерийн хэлтсийн эрхлэгч Содном Төвийн дунд сургуулийн пионер, сурагчидтай уулзаж, МПБ-ын  үйл ажиллагаа , үүрэг, зорилгын тухай ярьж, Монгол ардын хувьсгалын 30 жилийн ойн сурлага , хөдөлмөрийн амжилтаар угтах,пионерийн салаа, бүлэг, бүлгэм бүхэн тодорхой ажил санаачлан зохион байгуулах хэрэгтэйг зөвлөсөн байна.

1951 оны 10-р сард Монгол – Зөвлөлтийн найрамдлын 10 хоног /сүүлдээ сарын ажил болсон юм./-ийн ажлыг анх зохиох үеэр анх сурагчдад ЗХУ-ын Сүлд дууллыг орос хэл дээр зааж сургах, орос хэлний дугуйлан хичээллүүлж, орос үг тогтоолгох ажил пионер сурагчдыг өргөн хамран зохиогдож байжээ.

1950-иад оны дунд үеэр пионерийн дүрэм, пионерийн гишүүний энгэрийн тэмдгийг шинээр батлан гаргаж, пионерийн дүрмийн дагуу пионерийн байгууллагын салаа , бүлэг, бүлгэмийн даргын ханцуйны ялгах тэмдгийг шинэчлэн гаргаж мөрдүүлсэн байна. Бага, дунд сургуульд ажиллах орон тооны тухай Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 10 жилийн сургуулиудад пионерийн ахлах удирдагчийг орон тоогоор ажиллуулах болсон.

 1958 онд МХЗЭ—ийн төв хорооны шийдвэрээр манай орны бага, дунд сургуулиудад пионерийн 7 хоногийн ажил явуулжээ. Пионерийн 7 хоногийн ажлын үеэр нийт сургууль,багш нар, пионер сурагчид танхимын самбаруудыг модоор үзэмжтэй сайхан хийж, МХЗЭ, Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн хөгжилт, В.И.Ленин, Д.Сүхбаатар нарын бага нас зэргийг харуулсан гэрэл зураг тавьж тайлбарыг гоёмсог сайхан бичсэн байна.Пионерийн тангараг, дууг ханын самбарт бичиж, пионерийн туг, далбаа, бүрээ бөмбөрийг хүндэтгэлтэй байрлуулсан пионерийн танхимыг тохижуулан шинэчилжээ.Танхимд “Пионерийн үнэн” сонин, Залгамжлагч сэтгүүл болон бусад номууд, шатар , даам, хөлөгт тоглоом тавьж, пионерүүд ном сонин унших, тоглох бололцоогоор хангагджээ.

МПБ-ын 35 жилийн ойг тохиолдуулан 1960 оны 4-р сард МПБ-ын шагнал “Таван онцын эзэн” тэмдгийг төвийн 10 жилийн сургуулийн сурагч пионерүүдээс А.Авир, С.Байгалмаа, Т.Даваахүү, Б.Жамдаан, Ж.Өлзий, Ш.Өнөрмаа, Н.Сугар нар нь “Таван онцын эзэн” тэмдгийг анх авсан байна.

Пионерийн бүрээчин, бөмбөрчин хүүхдүүдийг бэлтгэн сургаж, шугам жагсаал, хүндэтгэлийн бусад ажиллагаанд пионерийн бөмбөрчин, бүрээч хүүхдийн тоглолтыг оролцуулж сүр жавхаатай болгодог байсан байна.

1962-1963 оны хичээлийн жилээс эхлэн МПБ-ын 40 жилийн ой, пионерийн “Залгамжлагч” анхдугаар чуулган угтаж “сурлага хөдөлмөрийн аяны” хөтөлбөрийг МПБ-ын Төв зөвлөлөөс гаргасны дагуу пионерийн бүлгэмүүд сурлага, хөдөлмөрийн аянг 1962-1963 оны хичээлийн жилээс эхлэн гурван жилийн хугацаатай зарлаж, пионер сурагчдыг сурлага хөдлмөрийн аянд оролцох үүрэг авахуулан ажиллаж эхэлжээ.

Өсвөрийн пионерийн мэдлэг чадварын үечилсэн дэвшлийн гурван шатны болзлыг пионер багачуудаар хангуулахад салаа, бүлгийн үйл ажиллагааг чиглүүлж,бүлгийн удирдагч -анги даасан багш нарын туслалцааг  сайжруулж ажилласан байна. Пионер сурагчдын мэдлэг, чадварын үечилсэн дэвшлийг 2-8-р ангийн сурагч, пионерүүдээс шалгаж, 1-р шат 110, 2-р шат 85, 3-р шат 56 пионер биелүүлж тэмдгийг авсан байна.

МПБ-ын 40 жилийн ой, “Залгамжлагч” анхдугаар чуулган угтаж, Монголын пионерийн ордноос төвийн 10 жилийн  сургуулийн пионерийн бүлгэмийн ажилд туслалцаа үзүүлэхээр МПО-ы арга зүйч багш нар: бөхийн дасгалжуулагч Гомбо, нэрт уран хатгамалч Норолхоо нарын 3 хүн ирж 14 хоног ажиллахдаа    уран хатгамлын дугуйлан,  үндэсний бөхийн секц хичээллүүлж, 40 гаруй сурагчийг  хамран сургалт явуулсны  дээр пионерийн танхимд төрийн дуулал, пионерийн тангарагийг том самбарт хайчилбар үсгээр гоёмсог бичиж,МПБ-ын шагнал “Сүхбаатарын одон”-гийн дүрсийг зурж байрлуулан,шинэчлэн засч өгсөн байна.

1963 оны 12-р сард эвлэл, пионерийн ажилтны улсын зөвлөгөөнөөс МПБ-ын 40 жилийн ой угтаж манай орны нийт пионер багачуудад хандаж гаргасан уриалгыг нийт сургуулийн пионерийн бүлгэмийн зөвлөл, пионерийн цуглаан хийж хүндэтгэлтэйгээр хүлээн авч байлаа.

МПБ-ын 40 жилийн ой, “Залгамжлагч” анхдугаар чуулган угтаж, сургуулиуд дээр сурагч пионерүүдэд үйлчлэх, сурагчдын өөрөө удирдах үйлчилгээний бие даасан байгууллагыг байгуулсан нь онцлог явдал байлаа.

МПБ-ын 40 жилийн ой,  “Залгамжлагч” анхдугаар чуулганыг угтаж, 1962-1963 онд үйлдвэр, албан байгууллагуудыг түшиглэн “40 жил” кинотеатр,”Улаан бүч” радио станц,         “сурагч” шуудан хороо,”Өсөх нахиа “ хэвлэлийн тасаг, “Өсвөрийн сэргийлэгч” зэрэг сурагч,пионерүүдийн бие даасан байгууллагуудыг төвийн 10 жилийн сургууль улсын хэмжээнд анх удаа санаачлан байгуулж ажиллуулсан юм.

МПБ-ын 40 жилийн ойд зориулж, аймгийн пионерийн зөвлөлөөс эрхлэн аймгийн ХЗЭ-ийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Д.Гэндэндаржаагийн зураг төслөөр “МПБ-ын 40 жилийн ой” гэсэн дурсгалын өндөрлөгийг 10 жилийн дунд сургуулийн өмнөх өндөрлөгт босгож, МПБ-ын 40 жилийн ойн өдөр 1965 оны V сарын 0 8-нд пионерийн хүндэтгэлийн цуглаан хийж, нээсэн байна.

Аймгийн нийт сургуулиуд өөрийн бүлгэмдээ  “Хүндэт пионер”-т 1960,0970,1980 –иад онд нам,төр, засгийн тэргүүн, удирдах зүтгэлтэн, Монгол улсын баатар,Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтон,  аймаг,сумын хөдөлмөр соёлын алдартнууд, гадаад орны төр засгийн зүтгэлтэн, сансрын нисэгчид зэрэг алдартан хүмүүсийг элсүүлж байсан байна.

Тухайлбал: Төвийн 10 сургууль өөрийн пионерийн бүлгэмд  “Хүндэт пионер” –т элсүүлсэн хүмүүсийн    заримыг дурдвал: Төр засгийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал,Ж.Батмөнх,Н.Жагварал, Д.Майдар,Т.Рагчаа, Ардын боловсролын яамны сайд асан Д.Ишцэрэн, Б.Даваасүрэн,Монгол улсын баатар Л.Дандар,Б.Дорж,Хаянхярваа,Ж.Гүррагчаа,хөдөлмөрийн баатар Д.Жижээ,Х.Гомбосүрэн, Д.Аюурзана, Гавьяат цолтон Д.Цэвэгмэд, А.Довчиндаваа, Ж.Мөнхбат, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн С.Дамбадаржаа,Б.Дамбарэнцэн, Ц.Чойндон/чекист/,яруу найрагч,эрдэмтэн Д.Цэдэв, гадаад орны иргэд: Чех улсын сансрын нисгэгч И.В.Ремек, ОХУ-ын Хакас мужийн удирдагч Е.А.Елисеев нарыг нэрлэж болно.

1965 оны 10-р сард  төвийн 10 жилийн  сургууль дээр ирж, ажилтай нь танилцсан МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга , БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал ыг тус сургуулийн “Хүндэт пионер”-т элсүүлсэн байна.

1967 онд МПБ-ын “Залгамжлагч” 2-р чуулганд  пионерийн ахлах удирдагч,багш Д.Бямбасүрэн,бүлгэмийн зөвлөлийн дарга онц сурлагатан сурагч Т.Даваахүү нар оролцжээ. “Пионерийн тэргүүний ажилтан” алтан медалиар пионерийн ахлах удирдагч Д.Бямбасүрэн,Ч.Гончиг,захирал Ц.Жанчив, багш Д.Дашцэрэн  нар 1960 –аад онд шагнагджээ.

Аймгийн нийт пионер сурагчдын дунд  “Таван онцын эзэн”, “Номын сайн нөхөр”,улс аймгийн тэргүүний бүлгэмийн болзол хангах, соёлч нөхөрлөлийн анги бүлэг, нэрэмжит отряд болох хөдөлгөөнийг  өрнүүлж байлаа.

Пионерийн идэвхтэн,сонгуультнаар ажиллах сурагчдын нэгдсэн семинарыг зохион байгуулж, пионерийн идэвхтний үүрэг,хариуцлага, пионерийн үндсэн нэгжийн бие даасан ажиллагааг хангаж хөгжүүлэх талаар хичээл зааж, дадлага ажил явуулдаг байжээ.

1982 оны МАХН-ын  төв Хорооны  тогтоолын заалтыг хэрэгжүүлэх үндсэн дээр “ Хүүхэд залуучуудын техникийн мэдлэг, зохион бүтээх авьяасыг хөгжүүлэх  зорилгоор бүх аймагт  Залуу техникчдын клуб байгуулсан. 1982  онд манай аймагт анхны “Залуу техинкчдын клуб “ байгуулан  анхны багшаар нь  Х. Түмэндэлгэр, А. Дэмбэрэл, С.Мягмар, Б.Батлхагва нар ажиллаж , нисэх болон  усан, авто загварыг зохион бүтээж   улсын уралдаанд оролцож байсан түүхтэй . 1985 онд тус клуб нь өргөжин залуу техникчдийн станц болон захирлаар нь Д. Дорлиг, Д. Нацагдорж нар ажиллаж байлаа.

   1986-1988 онд социалист өмчийг хамгаалах зорилгоор  бүх сургууль , пионерийн бүлгийн дунд “ Нүдлэн хамгаалагч “ тэргүүний  бүлэг, отряд шалгаруулах хөдөлгөөн өрнөж   төвийн 1-р 10- н жилийн сургуулийн  Д. Дашцэрэн багштай 10-в анги улсын тэргүүний нүдлэн хамгаалагч отряд болсон юм.

Тус Хүүхдийн төлөө хэлтэс нь  1991 онд  АДХГЗ-ны шийдвэрээр   Хүүхдийн төлөө төв, 1997 онд аймгийн Засаг даргын захирамжаар Хүүхдийн төлөө төв, Гурвансайхан хүүхдийн зусланг нэг удирдлагатайгаар,   2009 оноос аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтэс болж  ,  хүүхдийн  талаар төрөөс баримтлах бодлого шийдвэрийг  орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж байна.

АЙМГИЙН ПИОНЕРИЙН БОЛОН ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАР

  1. Т.Алгаа
  2. С.Энэбиш
  3. Н.Цэрэнханд
  4. Л.Байгаль
  5. Т.Бадамханд
  6. Б.Наранцэцэг
  7. Б.Эрдэнэцэцэг
  • Аймгийн Пионерийн зөвлөл болон Хүүхдийн байгууллагад ажиллаж байсан

ажилтнууд

  1. Ш.Гонгор / дарга/
  2. Ч.Бор
  3. С.Энэбиш /дарга/
  4. Л.Байгаль / дарга/
  5. Т.Алгаа/дарга
  6. Н.Цэрэнханд /дарга /
  7. С.Долгорсүрэн
  8. Н.Оюунчимэг
  9. Х.Мөнхцэцэг
  10. Б.Эрдэнэцэцэг
  11. Г.Сарантуяа
  12. Д.Олжмэдэх
  13. Б.Баяраа
  14. Л.Хаш-Эрдэнэ
  15. Б.Мөнхзаяа
  16. Н.Энхбаяр
  17. Ё.Гүндэгмаа
  18. О.Алтанчимэг
  19. Т.Маамуу
  20. Т.Бадамханд /дарга/
  21. Б.Нандин-Эрдэнэ
  22. З.Сандагдорж
  23. Ж.Цолмонтуяа
  24. Т.Золжаргал
  25. П.Оюунчимэг
  26. Ц.Цэцэг-Өлзий
  27. Б.Цэцэгдэлгэр
  28. О.Ганбаяр
  29. Б.Батболд
  30. М.Сайнзаяа
  31. Л.Нарантуяа
  32. Ц.Ууганцэцэг
  33. У.Нарангоо
  34. Б.Өлзийнаран
  • Пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байсан багш нар
  1. Ц.Алтанцэцэг
  2. Ө.Мөнгөнчимэг
  3. А.Рулам
  4. Г.Сарантуяа
  5. Ч.Батжаргал
  6. Мөнхдэлгэр
  7. Ц.Бямбажав
  8. Басанням
  9. Цэрэнпагам
  10. Хандармаа
  11. М.Сарантуяа
  12. Сарантуяа /Булган сум/
  13. П.Паламдорж
  14. О.Мөнхөө
  15. Х.Мөнхцэцэг
  16. Д.Бат-Өлзий
  17. Ц.Цэцэг-Өлзий
  18. Ч.Биндэрмаа
  19. А.Дэндэв
  20. Жавзмаа
  21. Д.Халзан
  22. Н.Сүрмаа
  23. Таня
  24. Ц.Шинэхүү
  25. Догоо
  26. П.Батбаатар
  27. Лхагвасүрэн
  28. П.Насанжаргал
  29. Ж.Цоодол
  30. Баасанхүү
  31. Даваадулам
  32. Б.Энхтуяа
  33. О.Нямдорж
  34. А.Цэцэгмаа
  35. Д.Үүрийнтуяа
  36. Г.Батдэлгэр
  37. Т.Бат-Очир
  38. Б.Баяраа
  39. Ч.Бор
  40. Н.Бурмаа
  41. Д:Бямбасүрэн
  42. Ч.Гончиг
  43. Д.Дашцэрэн
  44. С.Долгорсүрэн
  45. П.Дэмбэрэл
  46. А.Майнбаяр
  47. Б.Насанбуян
  48. С.Сандагсүрэн
  49. Ц.Сувдмаа
  50. Ч.Цоодол
  51. А.Цэвэлмаа
  52. Т.Цэдэв
  53. Т.Цэцэгээ
  54. А.Цэцэгдэлгэр
  55. Ж.Чимэд-Очир
  56. Б.Эрдэнэцэцэг
  57. А.Цэцэгмаа
  • Нийгмийн ажилтнууд
  1. Ё.Өнөхүү
  2. Б.Азжаргал
  3. Х.Бадамханд
  4. М.Наранцэцэг
  5. Н.Дуламдэгд
  6. М.Ганзориг
  7. Э.Мөнхсүрэн
  8. Шинэсар
  9. Ж.Нармандах
  10. Х.Нармандах
  11. Х.Оюунбилэг
  12. Х.Нойноо
  13. Б.Адъяабат
  14. Ц.Бадамханд
  15. Т.Цэцэгдаринаа
  16. Б.Батчулуун
  17. С.Бороомаа
  18. Б.Ганжаргал
  19. Д.Заяат
  20. Б.Ганбат
  21. Б.Энхжаргал
  22. Б.Эрдэнэбаян
  23. Д.Өнөр
  24. С.Жаргалсайхан
  25. А.Бямбажаргал
  26. Б.Батжаргал
  27. Ч.Цэцэгмаа
  28. Н.Шинэсар
  29. Б.Хандмаа
  30. Ө.Мөнгөнболд
  31. Ц.Отгонбаяр
  32. Ё.Гүндэгмаа
  33. О.Бадарч
  34. Ц.Нарангэрэл
  35. Ж.Оюун-Эрдэнэ
  36. Д.Отгонсүрэн
  37. С.Сандагсүрэн
  38. А.Алтанзул
  39. Цоодол
  40. Оюунцэцэг

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us