НҮБ-ын Хүн Амын Сангаас Монгол улсад 2012-2016 онд хэрэгжүүлэх улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Монголын Гэр Бүлийн сайн сайхны нийгэмлэг нь НҮБ-ын Хүн Амын Сангийн хэрэгжүүлэгч түнш байгууллагаар сонгогдсон ба “Залуучуудын Үе тэнгийн Боловсролын Үндэсний Сүлжээ”-ний зохицуулагч байгууллагаар ажиллаж эхлээд байна. Өмнөговь аймагт Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд Ү-PEER клубыг байгуулан ажиллаж эхлээд байна.

Ү-PEER клуб нь Даланзадгад сумын хэмжээнд 25 сургагч багш нар үйл ажиллагаа сургалт сурталчилгааг идэвхитэй явуулж байна.

Сургалтын зорилго:

                             Өсвөр үе, залууст бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх чанартай, шинэлэг хэлбэрээр мэдлэг боловсрол олгох, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, дээрх асуудалд анхаарлыг илүү хандуулуулах зорилгоор холбогдох хүмүүсийг сургаж, чадваржуулна.  Мөн уг сургалтын үр дүнд эдгээр байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээллээ солилцох боломжтой болно.

Сургалтын зорилтууд:

  • Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлууд, жендэрийн  асуудлаар үнэн зөв, мэдээлэл олгох
  • Үе тэнгийн сургагчдын Бэлгийн ба НҮЭМ-ийн боловсрол, мэдлэг олгох сургалт, үйл ажиллагаанд ашиглаж болохуйц идэвхитэй, үр дүнтэй, харилцааны олон төрлийн арга зүйг хэрэглэх ур чадварт сургах
  • Хувь бүн болон бүлгийн харилцааны чадвараа хөгжүүлэхэд нь туслах
  • Оролцогчдод өөр хоорондоо туршлага солилцох боломж олгох
  • Ү-PEER сүлжээний талаар болон орон нутаг дахь клубуудын ажиллах чиг үүргийн талаар төлөвлөгөө боловсруулах, мэдээлэл хуваалцах
  • Үе тэнгийн сургагч багш нарыг чадваржуулах
  • Y-Peer клубын үйл ажиллагааг тогтмолжуулах

 

Үйл ажиллагааны чиглэл:

                             Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, жендэр, залуучуудын оролцооны асуудлаар өсвөр насныхан, залуус тэр дундаа Y-PEER сүлжээний үе тэнгийн сургагч нарыг чадавхижуулан, тэднээр дамжуулан дүүрэг, орон нутаг дахь сүлжээний клубыг чадавхижуулах замаар залуучуудад үнэн бодитой мэдээлэл хүргэж, зөв хандлага дадлыг төлөвшүүлэх

 

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us