Аймгийн хүүхдийн байгууллага нь эвлэл, пионерийн байгууллагын суурин дээр 1991 онд Аймгийн ардын  депутатуудын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр Хүүхдийн төлөө хэлтэс, 1997 онд Хүүхдийн төлөө төв, Гурвансайхан хүүхдийн зуслан/ нэг удирдлагатай /, 2009 онд аймгийн Засаг даргын захирамжаар Аймгийн засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтэс нэртэйгээр хүүхэд багачуудын эрхийг хамгаалах, хүүхдийн хөгжил оролцоог дэмжих үйл ажиллагааг явуулж  иржээ.

Шинэчлэлийн засгийн газраас баримталж байгаа гэр бүлд суурилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хүүхдийг эцэг эх гэр бүлтэй нь хамт хөгжүүлж байж үр дүн гарна гэсэн үзэл баримтлалаар тус байгууллагыг 2012 оны 12 дугаар сард аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс болгон шинэчлэн зохион байгуулж, одоо 8 оронтойтоогоор  үйл ажиллагаа явуулж байна.

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ажлын чиг үүрэг:

  • Орон нутагт МУЗГ-аас Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах.
  • Олон нийт, гэр бүлийн оролцоонд түшиглэн хүүхдийн авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх
  • Хүүхэд, гэр бүлийн эрхийг хамгаалах, гэр бүлийн тухай хуулийг хэрэгжүүлэх, олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Эрх нь зөрчигдсөн хүүхдийн талаар мэдээлэл авах,зөвлөгөө өгөх,тулгамдсан асуудлуудыг тодорхойлон шийдвэрлэх

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us